Нэг мэдсэн чинь blog-тоо салхи оруулалгуй жил шахам болсон байна. Энэ хугацаанд их зуйл өөрчлөгджээ. Хүүтэй болсон байна. USA-д ирсэн байна. Бас төдийд өдийд болсон бага сага юмнуудийг дурдаад байвал бичиж барагдашгуй. Энд намар их гое болдог. Намрийн ганц зураг оруулая. Үүнээс хойш байнга бичиж байя гэж бодлоо. Надад латин усэг байхгуй болохоор medeelel.com-ийн үсэг хөрвүүлэгч хэрэглэж байна. Удахгуй үсэг суулганаа. Тэр үед бүүр амар болох байх.
Календараас өдөр судар харсан чинь гэрлэлтээ бүртгүүлэхэд боломжийн өдөр нь өнөөдөр байлаа. Гэвч янз бүрийн бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл дутсанаас бүртгүүлж чадсангүй.
Нөхөрийн иргэний үнэмлэхний хугацаа дууссанаас сунгуулахад хахуульдаад 3 хоногийн дараа гарна. Бид 2-ийн эрүүл гэсэн бичиг бас хахуульдаад маргааш гарна гэх мэтчилэн мөнгө төгрөг атгуулахгүй л бол бүтэх ажил үгүй байдаг юм байна. Өнөөдөр хяналтын эмчдээ үзүүлж декрит авах өдрөө тогтоолгов.12 сарын 24-с авах уу гэхээр нь 1,01-с авья гэчлээ. Шинэ жилээр өмсөнө гээд палааж авчихсан тэгээд ч сарын эцсээр ажлаа хийж дуусгаад нэг мөсөн сарын эхээр авах нь дээр юм шиг санагдлаа. Декрит аваад 2 сар төрөхөө хүлээж гэртээ зүгээр суумааргүй байна. Уул нь миний санаагаар болдог байсан бол 2,01-с л декритээ авмаар байна. Одоо хэдийгээр хөдлөх явахад мэдэгдэхүйц хүндрэлтэй байгаа ч гэсэн зүгээр гэртээ суумааргүй байна. Ядаж л нэг сарын цалингаа авчихвал цагаан сараар ээждээ хэдэн төгрөг өгмөөр байна. Декритээ авчихсан ч гэсэн нэг сар ажиллаж болдог болов уу? Тэгээд ч би өөрөө хүн л юм болохоор хэрэгтэй шаардлагатай юм зөндөө л гарах юм. Язралтын эсрэг тос, халат, жирэмсний трусик, хоёр хүний хөнжил, гудас, дээл, гээд л... дээр нь бас чемодан хүртэл хэрэг болж байна. Айлд очиж байгаа эмэгтэй хүнд бүх л юмнууд хэрэг болох юм. Харин ч манай хүний ээж их гайгүй хүн тулдаа л надад бүхнийг хэлж зааж зөвлөдөг. Тэрнээс биш баргийн ээжүүд ийм дотно элгэмсэг байхгүй л дээ. Тэгээд төрсний дараа хүүхдэд минь зөндөө л юм хэрэг болно тэр бүгдийг яана даа гэж бодохоор л мөнгө үнэхээр хэрэгтэй байна. Мөнгө, мөнгө, мөнгө...
Ажлаа тараад санамсаргүй байсан болоод ч тэр үү, тэгээд бүр машинд гэнэт бэлэг өгөөд хэхэ би шууд л идэх юм байх гэж бодсон чинь...
Гоё лаа, ил захидалтай хамт. Уншаад догдлоостой
Өдрийн сайныг өнжин хүлээлээ
Сарын сайныг саатан хүлээлээ
Энхрий үрсийн минь эх болох чамаас
Энэ насны минь хань байгаач гэж асууя...
Хүлээгээд л байсан мөртлөө асуухаар нь ингэж тулгамдаж, ингэж баярлах гэж. Хэлэх үг олдохоо больж ичээд ч байгаа юм шиг эрхлээд ч байгаа юм шиг хэсэг чимээгүй суув. Зөвшөөрөх үү гэж асуухад нь л сая нэг сэхээ орж зөвшөөрнөө гэсэн. Өдөр бүхэн ийм адал явдалтай ийм аз жаргалтай байгаасай.
Машиндаа бөгжөө зүүж бяцхан хурим хийв. Гэрт нь очсон (одоо миний ч бас гэр) ээж нь үнсээд (одоо миний ч бас ээж) том ахынх нь эхнэр хүүхдүүдтэйгээ ирчихсэн хоол унд болчихсон сүртэй угтсан. Манай хүн намайг жинхэлцэн охин гэж шоолоод л, хэхэ өөрөө ч бас жинхэлцэн хөвүүн байж, хэхэ
Өнөөдөр 2007,12,10-ны өдөр... Дашнямтай шар бар өдөр 10,30 мин...Нэг л эвгүй. Гэхдээ нэгэнт л хүний хүн болох юм чинь гэж бодож өөрийгөө тайвшруулж бас зоригжуулахыг оролдоно. Манайхан бүгд шахуу цуглаж өглөөний 9,00-с эхлээд л бэр гуйх хүмүүсийг хүлээж гангар гунгар ярилцан суусан. Ганцхан Эрдэнэт хотод байдаг нагац ах минь л ирж амжаагүй. Ирэх байсан боловч ажилынх нь дарга чөлөө өгөөгүй тул нагац эгчид минь мөнгө явуулж бэлэг авч надад өгсөн. Чихэнд минь гялалзсан Опаль шигтгээтэй монетон ээмэг хэдий сайхан ч ахын минь нөмөр нөөлөг, өмөг түшгийг яахин гүйцэх... Өнөө хүртэл аав гэдэг хүнийг хааяахан дурсаж хаа юу хийж явдаг бол хэмээн боддог байсан боловч өнөөдөр л урьд урьдынхаас илүүтэйгээр үгүйллээ. Ийм л үед хүний эцэг хүн хамгаас илүү чухал байдаг гэдгийг л ойлгож авлаа. Бас хэдий ийм эцэгтэй ч ийм сайхан ээжтэйдээ үнэхээр баярлаад баршгүй ээ. Эвий минь байгаагаараа байхын гайхамшгийг ээжээсээ л олж харлаа. Зүгээр л байгаа нь л сайхан тийм ээжтэй хүн дээ би. Бас ээжийгээ туйлгүй ихээр өрөвдөв. өгөх барих юмаа олж ядаж, дайлах цайлах гэж ядах ижийгээ хэзээ жаргааж хэзээ сэтгэлийг нь амраах хүн бэ би? Сургуулиа төгсөөд цалинтай болоод ээжийгээ баярлуулна гоё юм авч өгнө гэж боддог байлаа. Гэхдээ төгсөөд жил ажиллахдаа ээжээ баярлуулах юм хийсэнгүй дандаа л өөртөө тэрэнд энэнд гээд дэмий баахан өөрийгөө л зугаацуулжээ би. Би гэдэг хүн гэнэт л ухаантай ухаантай юм ярина, гэнэт л мунхаг мунхаг зан гаргана. Хүн шиг хүн байхсан ээжий шигээ ээж болох юмсан гэж хүсэж байна. Удахгүй төрөх бяцхан үрээ хайрлаж, элэг бүтэн, аз жаргалтай, ухаантай, мэдлэг чадвартай, гэр бүлсэг хүн болгохсон гэж хүсэж байна. Өнөөдөр ээж минь цухасхан эмээ өвөө хоёрыг минь дурслаа. Миний аав ээж 2 сайн хүмүүс байсан гэж. Төрсөн дээр минь 2 жил тутам аваачиж уулзуулдаг байсан болохоор би төрсөн ах дүү нараа сайн мэддэг болж өссөн юм аа гэж. Сайн хүмүүсийг үр хүүхэд ач гуч нар нь байнга дурсан санаж үгүйлж байдаг юм байна. Би ч бас эмээгээ санасаар л байсан. Эмээ минь байсан бол хичнээн эрт босоод ирэх байсан бол, хэдэн өдрийн өмнөөс хувцасаа бэлдээд хэлэх ярих үгээ бэлдээд тоглоом наадам хийгээд яаж баярлаж байх байсан бол гээд л... хар өглөөгүүр босч данх саваа тачигнуулж цайгаа чанаад эгээ Амгаа ах 2-г хурдал тэр хэд минь сандарч байгаа гээд л үглэж өгөх байсан даа. Аль зун л надад миний том нүдтэй охиныг хэзээ гуйх гэж байна? эмээ нь очоод хойморт нь сууж байна аа. Ганц байхад нь аваагүй одоо 2 хүн болцон, тийм ч амар өгөхгүй шүү гээд очих болгонд минь шахуу яридаг байсансан. Хөөрхий минь үзэж чадсангүй дээ. Гэхдээ би удахгүй төрөх үрээ хүү байвал миний эмээ надад эргээд ирж дээ л гэж бодох болно. Алтан хайрцаган дээр нь гарахдаа төрөл садандаа эрдэм номтой эр хүн болж ирнэ гэж гарсан байсан. тэгээд өнөөдөр сууж байхдаа гэдсээ илээд эмээ минь эргээд ирсэн байх гэж үнэхээр ихээр итгэхийг хүссэн. Гэхдээ юмыг ямар урьдчилан хэлж чадах биш үр минь охин байвал би адилхан л хайрлана. Ерөөсөө амьнаас минь тасарсан амь, биенээс минь тасарсан бие, хайрын минь үр ханийн минь удам ямар ч байсан эх хүний нинжин сэтгэлээр хайрлах л болно. Одоо хамаг сэтгэлийг минь баясгаж хайрыг минь булаасан энэ өчүүхэн амьтан амьдралын минь утга учир шиг, хамаг сэтгэлийн минь тайвшрал шиг, өмөг түшиг минь юм шиг, ганцаардахад минь хань, гутрахад минь баяр баясал минь болж намайг тайвшруулж, жаргааж, баярлуулдаг. Би хааяа хааяа өөрийн эрхгүй миний үр гэж байгаад л ярьж гарна. Хааяа өхөөрдөнө. Хааяа хурдан гараад ирээсэй гээд л хүснэ. Эх байх сайхан байх. Эх болох гэж тэсэн ядан хүлээж байгаа надад л жаргалтай байна. Удахгүй үр чамтайгаа нүүр тулан уулзаж халуун сүүгээ ивэлгэж, хорвоотой танилцуулах болно. Хамаг муу муухай бүхнээс чадахаараа хамгаалж, сайн сайханыг үр чамдаа авчрахыг хичээнэ. Сэтгэл хөдлөөд нулимс дуслуулах нь ээ.
Namaig uuchlaarai. muuxai aashtai. dandaa gomdoodog, uuchlalt guidaggui, xovorxon bayarluuldag er ni l minii teneg buxniig mini uuchil. Uurlaj baigaag chini medej bn. yaj argadax uchraa ch oloxguin. haaya chinii uurlaj baigaa bi yahaa medexgui mangartaj baigaa 2 mini jargaltai ch yum shig sanagddag. xervee chamd ingetlee xairtai bish baisan bol, bi ingej dogdlon denslexgui, byastxan zurx mini bulgilan dogdolj basxuu byatsxan byatsxanaar guniglaxgui gomdolloxgui baix baisan baix. tegvel bux ertonts ongogui, baigal ertonts xoggui xogjim shig l gaslantaiya guniglax baisan baix. chamdaa xairtai. xairtai..xair-tai iiigantsaardal dundaagegelzsen setgeldeebyatsxan gomdol dundchamdaa chamdaa l xairtai
Ахиад хавар болвол би гудамжаар нүв нүцгэн явна
Ахиад хавар болвол би орон гэрээсээ оргон, зугтана
Ахиад хавар болвол би алтан бэлзгээ залгиж орхино
Ахиад хэрэв хавар болвол мод бүхэнд би нэр өгнө
Ахиад хавар болвол, хавар болохыг би дахиад үзвэл
Анхны бороо цонхон дээгүүр гэрэл татуулан урсахыг үзвэл
Ай, амьд хүнд өөр юу хэрэгтэй юм......
Маргааш нь би үхнэ!
Ахиад даанч хавар болохгүй нь шиг байна
Цантсан хотын тэнгэр дээрх
Цагын зүү мөстчихөж !Яасан тэнэг хүн бэ би. 2 жил санаагүй пасспортоо өнөөдөр гэнэт саналаа шд...
Navchis bujignan chamd gunig torvol
Naiz ni chamaig sanaj bna gej bodooroi
Nartai odor shuvuud duulan jirgevel
Nadad chi dutaad chimee ogloo gej bodooroi...