Wednesday, December 12, 2007

Явдал чирэгдэл

Календараас өдөр судар харсан чинь гэрлэлтээ бүртгүүлэхэд боломжийн өдөр нь өнөөдөр байлаа. Гэвч янз бүрийн бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл дутсанаас бүртгүүлж чадсангүй.
Нөхөрийн иргэний үнэмлэхний хугацаа дууссанаас сунгуулахад хахуульдаад 3 хоногийн дараа гарна. Бид 2-ийн эрүүл гэсэн бичиг бас хахуульдаад маргааш гарна гэх мэтчилэн мөнгө төгрөг атгуулахгүй л бол бүтэх ажил үгүй байдаг юм байна. Өнөөдөр хяналтын эмчдээ үзүүлж декрит авах өдрөө тогтоолгов.12 сарын 24-с авах уу гэхээр нь 1,01-с авья гэчлээ. Шинэ жилээр өмсөнө гээд палааж авчихсан тэгээд ч сарын эцсээр ажлаа хийж дуусгаад нэг мөсөн сарын эхээр авах нь дээр юм шиг санагдлаа. Декрит аваад 2 сар төрөхөө хүлээж гэртээ зүгээр суумааргүй байна. Уул нь миний санаагаар болдог байсан бол 2,01-с л декритээ авмаар байна. Одоо хэдийгээр хөдлөх явахад мэдэгдэхүйц хүндрэлтэй байгаа ч гэсэн зүгээр гэртээ суумааргүй байна. Ядаж л нэг сарын цалингаа авчихвал цагаан сараар ээждээ хэдэн төгрөг өгмөөр байна. Декритээ авчихсан ч гэсэн нэг сар ажиллаж болдог болов уу? Тэгээд ч би өөрөө хүн л юм болохоор хэрэгтэй шаардлагатай юм зөндөө л гарах юм. Язралтын эсрэг тос, халат, жирэмсний трусик, хоёр хүний хөнжил, гудас, дээл, гээд л... дээр нь бас чемодан хүртэл хэрэг болж байна. Айлд очиж байгаа эмэгтэй хүнд бүх л юмнууд хэрэг болох юм. Харин ч манай хүний ээж их гайгүй хүн тулдаа л надад бүхнийг хэлж зааж зөвлөдөг. Тэрнээс биш баргийн ээжүүд ийм дотно элгэмсэг байхгүй л дээ. Тэгээд төрсний дараа хүүхдэд минь зөндөө л юм хэрэг болно тэр бүгдийг яана даа гэж бодохоор л мөнгө үнэхээр хэрэгтэй байна. Мөнгө, мөнгө, мөнгө...

1 comment:

Нацагдорж said...

Hi Ene yazraltiin tosiig haanaas awch boloh we ene hawiin emiin sangaas asuusan b.hgui ged b,hiin