Ахиад хавар болвол би гудамжаар нүв нүцгэн явна
Ахиад хавар болвол би орон гэрээсээ оргон, зугтана
Ахиад хавар болвол би алтан бэлзгээ залгиж орхино
Ахиад хэрэв хавар болвол мод бүхэнд би нэр өгнө
Ахиад хавар болвол, хавар болохыг би дахиад үзвэл
Анхны бороо цонхон дээгүүр гэрэл татуулан урсахыг үзвэл
Ай, амьд хүнд өөр юу хэрэгтэй юм......
Маргааш нь би үхнэ!
Ахиад даанч хавар болохгүй нь шиг байна
Цантсан хотын тэнгэр дээрх
Цагын зүү мөстчихөж !
Яасан тэнэг хүн бэ би. 2 жил санаагүй пасспортоо өнөөдөр гэнэт саналаа шд...
No comments:
Post a Comment