Tuesday, December 11, 2007

Энэ насны минь хань байгаач гэж асууя

Ажлаа тараад санамсаргүй байсан болоод ч тэр үү, тэгээд бүр машинд гэнэт бэлэг өгөөд хэхэ би шууд л идэх юм байх гэж бодсон чинь...

Гоё лаа, ил захидалтай хамт. Уншаад догдлоостой

Өдрийн сайныг өнжин хүлээлээ
Сарын сайныг саатан хүлээлээ
Энхрий үрсийн минь эх болох чамаас
Энэ насны минь хань байгаач гэж асууя...


Хүлээгээд л байсан мөртлөө асуухаар нь ингэж тулгамдаж, ингэж баярлах гэж. Хэлэх үг олдохоо больж ичээд ч байгаа юм шиг эрхлээд ч байгаа юм шиг хэсэг чимээгүй суув. Зөвшөөрөх үү гэж асуухад нь л сая нэг сэхээ орж зөвшөөрнөө гэсэн. Өдөр бүхэн ийм адал явдалтай ийм аз жаргалтай байгаасай.

Машиндаа бөгжөө зүүж бяцхан хурим хийв. Гэрт нь очсон (одоо миний ч бас гэр) ээж нь үнсээд (одоо миний ч бас ээж) том ахынх нь эхнэр хүүхдүүдтэйгээ ирчихсэн хоол унд болчихсон сүртэй угтсан. Манай хүн намайг жинхэлцэн охин гэж шоолоод л, хэхэ өөрөө ч бас жинхэлцэн хөвүүн байж, хэхэ

1 comment:

  1. Хэ хэ хөөрхөн юм. Жинхэлээд байхдаа яахуудээ тэ? Дадлагын хугацаандаа сайн ажилласан бололтой хи хи...

    ReplyDelete